Энэтхэгт болсон нэгэн арга хэмжээний үеэр Далай лам нэгэн хүүгийн уруул дээр үнсэж, “Хэлээ хөхөхийг хүссэн” гэх бичлэг сошиал орчинд тавигдаж нэлээдгүй шуугиан тариад байгаа. Тэгвэл уг үйлдлийнхээ төлөө Дээрхийн гэгээн XIV Далай лам хүүгээс уучлалт гуйсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Далай ламын ажлын албанаас “Түүний хэлсэн үгэнд болон хийсэн үйлдлийн нь төлөө хүү, түүний гэр бүл, дэлхий даярах олон мянган сүсэгтэн олнооноосоо уучлал гүйж байна. Мөн тус үйлдлийнхээ төлөө харамсаж байна” гэсэн байдаг.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Гандантэгчэнлин хийдээс мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Саяхан болсон уулзалтын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас өөрийг нь тэврэхийг хүссэн хүүгийн бичлэг цахим сүлжээгээр цацагдсан байна. Дээрхийн Гэгээнтний хэлсэн үг хүү болон түүний гэр бүл, мөн дэлхий даяарх нийт номын нөхдийн сэтгэлийг гонсойлгосон байж болох тул уучлал хүсч байна.
Дээрхийн Гэгээнтэн хүмүүстэй уулзахдаа, олон нийт, камерийн өмнө ч цайлган, хөгжилтэй байдлаар хошигнох нь олонтой. Тэрбээр болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна" гэсэн байна.