Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Батсүх: Жуулчдын тоо өмнөх жилээс 36 хувиар өссөн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ жилээр Монголд” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Энэ хүрээнд 4500 орчим жуулчин ирсэн. Мөн аялал жуулчлалын форум зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийлээ. “Өвлийн наадам” арга хэмжээнд Буриад, Тува, Халимаг Улсаас 20, ӨМӨЗО-ноос зургаа, 21 аймгаас 400 гаруй, Улаанбаатар хотоос 450 орчим тамирчин оролцож, сонирхогчдын тэмцээнд 500 гаруй үзэгч оролцож, 10 мянга орчим хүн үзэж сонирхсон. “Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад 19 бүргэдчин оролцож, 8000 орчим хүн үзсэнээс 600 гаруй нь гадаадын жуулчин байлаа. Он гарснаас хойш нэгдүгээр улиралд Монгол Улс 102,528 жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оноос 36 хувиар өссөн үзүүлэлт. Мөн БНХАУ, БНСУ, Япон, Англид болох аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд оролцохоор төлөвлөж байгаа" гэлээ.

Дээрх жуулчдын 60 орчим хувь нь Улаанбаатарт ирж, нийслэлийн төсөвт 60 сая ам.долларын орлого оруулжээ. 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин ирж байсан аж.

Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ
Ү.Оюунзул: KFC Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа