МАН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид дараах асуултыг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулав.
-Малчдын өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ. Арьс, шир нь хаягдсан хэвээр байна?
-2022 оны эхний гурван сарын байдлаар 230 тонн буюу 476 мянган ам.долларын мах экспортолж байсан бол 2023 оны эхний гурван сард 13,730 тонн буюу 484 сая ам.долларын мах экспортолсон байна. Энэ нь тоо хэмжээгээр авч үзвэл махны экспорт 60 дахин өссөн, үнийн дүнгээр 100 дахин үзүүлэлт юм.
Харин арьс ширний хувьд 2014 онд арьс, ширийг экспортлохыг хориглосон. Үүний улмаас арьс ширний экспотр 8,4 дахин буурсан. Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар арьс, ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэр 33 хувиар нэмэгдсэн.
Эдгээр нь хөдөө орон нутгийн малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэ боломжийг бүрдүүлж өгч байна.
-Хөрөнгө оруулалтын хуулийн талаар та сая дурдсан. Эрх зүйн орчныг нь хэрхэн сайжруулах вэ?
-Хэд, хэдэн өөрчлөлтийг хийнэ гэж үзэж байгаа. ЭЗХЯ-д хөрөнгө оруулагчдаас их гомдол ирж байгаа. Хөрөнгө оруулагчид юу хүсэж байна гэвэл, маргаан үүсвэл үүнийг арбитрын шүүхээр шийдэж өгөөч гэдэг зүйлийг хэлж байгаа.
Тиймээс бид хамгийн гол өөрчлөлт нь үүнтэй холбоотой гэж үзэж байна.