УОК-оос өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс, хадлан буюу нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар хэлсэн. Энэ асуудалд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалж, махны экспортыг бүх талаар дэмжин ажиллаж байгаа" хэмээлээ.
Үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.