Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН БҮЛЭГ: Өрхийн орлого 0,7 пунктээр буурсан тул өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, "2022 онд манай улсын нийт өрхийн орлого 0,7 пунткээр буурсан.

Үүний дотор хөдөө, орон нутгийн иргэдийн бодит орлого 15-16 хувиар буурсан байгаа. Үүнтэй холбоотойгоор засгийн газар ноолуурын экспорт мөн арьс ширний экспорттой холбоотой бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Эхний гурван улирлын эцсийн дүн гараагүй ч махны экспорт болон арьс ширний экспортын тоо харьцангуй нэмэгдсэн. Хэрэв энэ бодлогоо цаашид үргэлжлүүлбэл энэ ондоо багтаад өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой.

Мөн 2022 оны нөхцөл байдлыг авч үзвэл гурван салбараас бусад салбарууд цар тахлын үеийн өмнөх нөхцөл байдалд хүрчихсэн байж байгаа. Цар тахлын өмнөх үед хүрээгүй гурван салбарт,

  • Уул уурхайн салбар
  • Барилга
  • Тээврийн салбарууд байгаа учир энэхүү салбарууд дээр анхаарах шаардлагатай байна" гэв.

“Байгууллагын төсвөөс 60 мянган төгрөгөөр пиво авч уусан байна. Хэн уусан нь мэдэгдэхгүй. Гэхдээ буцааж төлүүлсэн“
“Байгууллагын төсвөөс 60 мянган төгрөгөөр пиво авч уусан байна. Хэн уусан нь мэдэгдэхгүй. Гэхдээ буцааж төлүүлсэн“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд