Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: Сонгууль будлиантуулах шинжтэй зөрчлүүд ихээр илэрч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

МАН-аас 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр бусад нам эвслүүд сонгуулийн хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүд удаа дараа гаргаж байна хэмээн мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ:

“Өнгөрсөн хугацаанд МАН болоод тэдгээрийн нэр дэвшигчдийн зүгээс нийт 419 гомдлыг хууль хяналтын байгууллагуудад гаргасан байгаа. Нийтлэг гарч буй зөрчлүүдийг 2 үндсэн хэсэг бүлэглэж авч үзэж болохоор байна.

Нэгдүгээрт, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасах хүртэлх зөрчлүүд эзэн холбогдогчтойгоо гараад, эдгээрийг баримтжуулан эрх бүхий байгууллагуудад шилжүүлсэн.

Хоёрдугаарт, сонгууль будлиантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах шинжтэй, тэгсэн хэрнээ эзэн холбогдогч нь бүрэн тодорхойгүй зөрчлүүд ихээр гарч байгаа. Тухайлбал, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш МАН, түүний удирдлагуудыг гүтгэсэн шинжтэй цуврал ном аймаг, нийслэлийн хэмжээнд тараасан зөрчил гарсан. Мөн иргэдийн овог нэр, регистерийн дугаар, гэрийн хаяг, дансны дугаарыг их хэмжээгээр цуглуулж буй зөрчлүүд илэрч байна.

Гуравдугаарт, сонгууль эхэлснээс хойш олон тооны хуурамч цахим хаягаар МАН болон түүний нэр дэвшигчдийг гүтгэсэн үйлдлүүд ихээр гарч байгаа учраас үүнтэй холбогдуулан нийт 1214 цахим, хуурамч хаягийг илрүүлж, холбогдох газруудад шалгуулахаар өгсөн.

Мөн их хэмжээгээр бэлэн мөнгө нөөцөлж байгаа эзэн холбогдогчгүй зөрчлүүд илэрч байгаа тул үүн дээр МАН холбогдох гомдлуудыг гаргаж байна.” гэлээ.

Амьд оршихуй бүрийн амьдралын мөчлөгийг илэрхийлсэн 24 зураг
Амьд оршихуй бүрийн амьдралын мөчлөгийг илэрхийлсэн 24 зураг
 
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
УТААНЫ сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.