Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж, 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ.
Гэвч шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ.
Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуйгих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн хандлага юм болов уу даа... Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэв.