Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнуудын цагаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, дагаж мөрдөх журмыг гаргав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн дагуу 100 ба түүнээс дээш ажилтантай  хувийн хэвшлийн байгууллагууд нийт ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутнуудад зориулах үүрэгтэй. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад шаардлагатай дагалдах журмыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар батлан гаргалаа.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуучууд эзэлж байна. Нийслэлд залуучуудын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж.

Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрхи журмыг боловсруулан батлав.

Журамд оюутнуудыг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байх, оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгажээ. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажил хийх, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулсан байна. Мөн ажил олгогч болон их дээд сургуулиудын эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцаануудыг үүгээр зохицуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна
АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.