Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАХН-ын гомдлоор Б.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Наранхүү 700 гаруй мотоцикль тараах гэж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Олон нийтийн сүлжээгээр хайрцагтай мотоциклийг ачааны машинаар тээвэрлэж буй зураг, бичлэг тарж, нилээд дуулиан дэгдээсэн. Үүнийг олон нийтийн зүгээс Сонгуулийн хуультай зөрчилдөж байна гэж шүүмжлэх болсон. 

Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгч байна гэх үгээр хаацайлж байгаа бололтой. Үүнтэй зэрэгцээд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болоод цагдаагийн байгууллагад хандаж “Б.Наранхүү сонгуулийн хууль зөрчиж байна, шударга бус өрсөлдөөн үүсгэлээ, хуулийн хүрээнд яаралтай шалгаж мэдээл” хэмээн гомдол гаргасан байна.

Энэхүү гомдлын дагуу СЕХ, цагдаагийн байгууллага Б.Наранхүүгийн тараах гэж байгаа 700 мотоциклийн асуудлыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл гарлаа. 

Зургийн эх сурвалж: https://twitter.com/110Orgio/status/1273512136837263360?fbclid=IwAR3R2Ipj6E1ns2YMHYUx9G2GbfA8k-ePbs6xtFcFgLhP0aN-Rb1pB5XElRg

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой 1118 гомдол иржээ
Сонгуулийн сурталчилгаатай холбоотой 1118 гомдол иржээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга