Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж байна.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү :Өнгөрсөн хугацаанд иргэний улс төрийн эрх чөлөөний эсрэг 89 гомдол бүртгэгдсэний 90 хувийг гэмт хэргийн шинжтэй, 10 зөрчлийн шинжтэй гомдол бүртгэгдсэн. Үүнээс илт худал мэдээлэл тараах 5, сонгуулийн хорооны ажилд саад болох 2, санал асуулгад хууль бусаар нөлөөлөх 1 нийт найман хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин зөрчлийн 9 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн. Сонгогчдод мөнгө, аялал амралтад явуулах, бэлэг өгөх зэрэг гомдол 11 ирсэн.
Жишээ нь: Дундговь аймагт нэр дэвшигч 300 мотоцикл авчирч, хашаанд хадгалсан, бэлэн мөнгө тараахаар авч явсан, шатахуун өгсөн гэх мэт үйлдлүүдийг илрүүлэн, шалгаж байгаа юм байна. Хэрэв иргэдэд бэлэн мөнгө тараах үйлдэл гарсан тохиолдолд тухай үйлдлийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх бөгөөд үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлэн шаардах үндэслэл бий гэдгийг хэллээ.