Хоёр өөр өнгийн нүдтэй хүү өөртэйгээ ижил нүдтэй мууртай болжээ. Мэдлен Хамфисыг төрөх үед эцэг эх нь таагүй мэдээ сонссон нь хүү “Заячья губа” гэх гажигтай төрсөн байна. Тэрээр сэтэрхий уруултай ба хоёр өөр өнгийн нүдтэй төрсөн юм.
Хүүд эмчилгээ хийж түүний уруулын хэлбэрийг л засаж чаджээ. Гэвч түүний нүдний өнгө өөрчлөгдөөгүй байна. Үүнээс нь болоод хүүхдүүд түүнийг гадуурхдаг байсан байна. Хүүхдүүд хүүг гадуурхсанаас болж тэрээр маш их бухимддаг ба огт найзтай болж чаддаггүй байжээ.
Хүүгийн ээж энэ асуудлыг тоохгүй орхилгүй хэрхэн шийдэх талаар байнга боддог болжээ. Нэг өдөр хүүгийн ээж хоёр өөр өнгийн нүдтэй муурын зургийг олж харжээ. Ийнхүү хүү муур хоёр заавал бие биенээ харах ёстой хэмээн бодсон гэнэ.
Хүү өөртөөгөө ижил нүдтэй мууртай болсондоо маш ихээр баярласан бөгөөд муураа Сар хэмээн нэрлэсэн байна. Удалгүй тэдний зургийг Инстаграм хуудсанд тавьсан ба хүмүүс тэдэнд урмын үгийг ихээр хэлжээ.
Эх сурвалж: micccp.com
Н.Золзаяа