Улсын онцгой комиссоос хурлын шийдвэрүүдийг танилцуулж байна.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Энэ удаагийн хурлаар хилийн чандад байгаа иргэдийг татан авах тусгай үүргийн нислэгийн дараагийн төлөвлөгөөг гаргалаа. Долоодугаар сарын дунд хүртэл өндөржүүлсэн байдлыг үргэжлүүлэх төлөвтэй байгаа. Тиймээс гадаад харилцааны яам долоодугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэгийг хуваарь гаргалаа.
-Долоодугаар сарын 2- Сөүл
-Долоодугаар сарын 4 -Токио
-Долоодугаар сарын 7- Сөүл
-Долоодугаар сарын 9- Турк
-Долоодугаар сарын 15-Сөүл
Мөн Хятад улсад байгаа нутаг буцах хүсэлтэй 165 иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг татан авах ажлыг Хятадын талтай хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.
Нэмэлт: Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд тавьж буй шаардалагад дахин нэг шалгавар нэмсэн байгаа. Санхүүгийн хүндрэлтэй, орон байргүй, ар гэрийн гажигдалтай байгаа иргэдийг хамруулахаар болжээ.