Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Боловсролын салбарын тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн үр дүн буюу хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг туршин хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Энэхүү сургалтад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Сангийн яам хамтран ажилжээ. 

Сургалтын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн төсвийн төлөвлөлт: Зарчим, хэрэгжүүлэх үе шат, шаардлага”, “Тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад чиглэсэн төсөв боловсруулах аргачлал”, “2021 оны боловсролын салбарын төсвийн төлөвлөлтийн өөрчлөлт” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэхүү сургалтад Сангийн яам, БСШУСЯ ны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтнүүд болох 40 гаруй хүн хамрагдсан байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Н.Золзаяа

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог шинээр 5 байршилд суурилуулжээ
Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохиог шинээр 5 байршилд суурилуулжээ
 
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Шинэ Зуунмод хотыг “ХҮННҮ ХОТ“ болгон нэрийг нь өөрчлөх зэрэг 3 зүйлтэй эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.