Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Улаанбаатар лиг” волейболын XI удаагийн тэмцээний сүүлийн шат өнөөдөр эхэллээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит энэхүү тэмцээнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрүүдэд насны хоёр ангиллаар, гурван үе шаттайгаар зохион байгуулж буй юм.

“Улаанбаатар лиг” волейболын тэмцээний нэг, хоёрдугаар шатанд нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын 190 сургуулийн 940 багийн 32000 сурагч оролцсон бол сүүлийн шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 42 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгаран хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.

Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нээсэн бөгөөд тэрбээр, "Ирээдүй хойч болсон хүүхэд залуусынхаа бие бялдрыг хөгжүүлэх, тэдний спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих, томоохон уралдаан, тэмцээнд амжилт гаргах, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд бие бялдар, сэтгэл зүйн хувьд хөгжихөөс гадна чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, муу зуршлаас ангид байдаг. “Улаанбаатар лиг” тэмцээнд оролцож буй тамирчдадаа амжилт бүхнийг хүсье" гэлээ.

ФОТО: 3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргууд эх орондоо ирлээ
ФОТО: 3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргууд эх орондоо ирлээ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.