Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр сонгууль луйвардаж буй асуудлаар ТЕГ-т хандлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

УИХ-ын сонгуулийн 25-р тойрог, Чингэлтэй дүүрэгт нэр бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр сонгууль луйвардаж "царцаа"-ны нүүдэл хийж байгаа зарим төрийн байгууллагын албан тушаалтнуудыг Тагнуулын байгууллагад шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрээр өчигдөр 76 гишүүнээс бусад нэр дэвшигчид болон МУ-ын Ерөнхийлөгчид уг асуудлаар хандсан бол өнөөдөр ийнхүү ТЕГ-т хүсэл гаргаж байгаа аж. Тэрбээр:

"Сонгууль хийх шаардлага байна уу, дүн нь аль хэдийн гарчихсан юм биш үү? Жишээ нь, Баянзүрх дүүрэгт нэг айлын хаяган дээр 46 хүн байна. Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хаяг дээр 15 хүн байна. Би энэ баримтыг одоо Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэж өгөх гэж байна.

Чингэлтэй дүүрэгт миний хамаатны ах, эгч байдаг. Хүргэн ах маань оны өмнө нас барсан юм л даа. Гэтэл тэр хүн маань одоо амьдарчихсан явж байна. Тэр хүний өмнөөс хэн нэг этгээд санал өгөх гэж байна.

Энийг би СЕХ-нд хүлээлгэж өглөө гэхэд тэд юм хэлэхгүй, Засгийн эрх баригчид ч юм хэлэхгүй. Харин ТЕГ монголчуудын, Монгол үндэстний дотоод гадаад бүх аюулгүй байдлыг хангадаг газар. Тийм учраас уг байгууллагад хандаж байна.

Мөн өчигдөр би энэ асуудлаар МУ-ын Төрийн тэргүүндээ хандсан. Төрийн тэргүүн маань анхааралдаа авч, хөдөлнө гэж найдаж байна." гэлээ.

Тэрээр энэ асуудалтай холбогдуулан улс төрийн нам, эвслүүд, нэр дэвшигчдэд төрийн эрхийг булаан авч буй уг үйлдэлтэй тэмцэж, энэ асуудлыг хөндөж тавихыг уриаллаа. 
Шүүхээс Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэр гаргалаа
Шүүхээс Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэр гаргалаа
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.