Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Энхтайван: Эрдэнэсийн санд нэг их наяд төгрөгийн үзмэр хадгалагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 59 секунд

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Эрдэнэсийн санд өнөөдрйин байдлаар хэчнээн нэр төрлийн эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа вэ. Аялал жуулчлалын жилийн хүрээнд гадаадын жуулчдад үзүүлэх зүйл нь эрдэнэсийн сан шүү дээ. Ганц Чингис хааны музейгээс өөр үзүүлэх зүйлгүй байна шүү дээ. Цаашид үүнийг олон нийтэд нээлттэй байлгах чиглэлд ямар бодлого барьж байгаа вэ" гэлээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Эрдэнэсийн сангийн тухай хуульд зааснаар түүх соёлын хосгүй үнэт өв гэж ангилагдсан дурсгалт зүйлсийг Монголбанкны эрдэнэсийн санд худалдаж авдаг.

Эрдэнэсийн санд уран баримал болон уран зураг хадгалдагдаггүй. Анх үүсгэн байгуулагдахдаа үнэт металл эрдэнэсийн зүйл хадгалахаар зохицуулсан. Уран баримал, уран зургийн хувьд урчуудын эвлэл болон бусад музейд байгаа. Эрдэнэсийн сан өөрсдийн үзмэрийн танхимтай. Тус танхимд олон нийтэд үзмэрээ дэлгээд явдаг. Чингис хаан музейтэй гэрээ байгуулсны үндсэн дээр Эрдэнэсийн сангийн хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн байршуулан олон нийтэд үзүүлж байгаа.

Эрдэнэсийн санд нийт нэг их наяд төгрөгийн үзмэр байгаа. Үзмэрийн тооллогыг хөндлөнгийн аудитын байгууллага жил бүр хийж гүйцэтгэдэг. Тус сангаас ямар нэгэн хэлбэрээр түүх соёлын хосгүй үнэт зүйлс алдагдаагүй" гэлээ.

ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлд тавьсан шинэ замын хэсэг биш Шарын гол чиглэлийн зам цөмөрсөн
ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлд тавьсан шинэ замын хэсэг биш Шарын гол чиглэлийн зам цөмөрсөн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.