2017 онд бүтээн байгуулалтын ажил нь эхэлснээс хойш олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн хүртэж байсан Улаанбаатар-Дархан чиглэлийн нэг урсгал, хоёр эгнээ хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг өнгөрөгч оны аравдугаар сард нээсэн. Гэвч шинээр хөдөлгөөнөө нээгээд удаагүй байгаа замын хэсэг шар усны үерийн улмаас цөмөрсөн гэх мэдээлэл гарч шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл энэ талаар ЗТХЯ-наас тодруулахад "Олон нийтийн сүлжээнд тавигдсан тухайн зураг дээрх зам нь Улаанбаатар Дархан чиглэлд шинээр тавигдаж нээсэн 204 км замын хэсэг биш бөгөөд Дархан-Уул аймгаас Шарын гол чиглэл дэх орон нутгийн шинж чанартай зам" гэлээ.
ЗТХЯ: Улаанбаатар-Дархан чиглэлд тавьсан шинэ замын хэсэг биш Шарын гол чиглэлийн зам цөмөрсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.