Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 15 секунд

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг Тариаланг дэмжих сангаас 230 тэрбум төгрөгийн 50 хувийг нь төсөл хэрэгжүүлэхээр авсан ч зээлээ төлөөгүй гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацаад буй.

Тиймээс уг асуудалтай холбогдуулан “Гацуурт” ХХК-аас албан ёсоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд төр, ХХААХҮЯ, түүний дэргэдэх Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сан(ТЭДС), Малын Удсын Сангийн Үндэсний Төв(Мал Хамгаалах Сан)-нд ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Сүүлийн үед нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд “...Гацуурт” ХХК-ийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны тендер, зээлийн талыг авдаг, 230 тэрбум төгрөгний талыг авсан, авсан зээлээ төлөөгүй, 2 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй байгаа” гэсэн үндэслэлгүй, илт худал ташаа мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа учир арга буюу энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

“Гацуурт” ХХК нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуйн салбарт 25 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд цар тахал, үнийн өсөлт, ажиллах хүчний хомсдлоос үүдэн хүндхэн он жилүүдийг туулж, алдагдалтай ажилласаар байгаа билээ. Манай компанийн хамт олон МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС эрхэм зорилготойгоор хавар 3 сард ажлаа эхэлж хөдөө орон нутагт ямар ч зав, цаг наргүй, цаг агаарын эрс тэс нөхцөлд 11 сар хүртэл ажиллаж өвлийн улирал эхлэх үед гэрийн бараа харцгаадаг.

Хөдөө аж ахуйн салбар нь ашиг, орлого багатай, эрсдэл, зардал ихтэй, цаг агаарын хүнд нөхцөлтэй учир энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүд улам хумигдан цөөрч, үйл ажиллагаагаа зогсоосоор байгаа ч манай компанийн хамт олон эх оронч сэтгэлээр улс орныхоо стратегийн салбар болох хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш арилжааны банкуудад нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж, одоогийн байдлаар арилжааны банкуудад 50 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй, сар бүр 800 гаруй сая төгрөгийг зээлийн хүүнд төлж байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй, хүүгүй зээл огт авч байгаагүй.

“Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий компаниуд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд бусад иргэн, аж ахуйн нэгжийн адил Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас нийтдээ 15 орчим тэрбум төгрөгийн жилийн 7 хувийн хүүтэй зээл авсан, уг авсан зээлийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан төлж дууссан бөгөөд нэр бүхий Улсын Их Хурлын гишүүний удаа дараагийн гүтгэлэгт дурдсан шиг 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн талыг авсан, авсан зээлээ төлөхгүй байгаа асуудал огт байхгүй.

Нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн, зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, УИХ-ын индэр дээрээс хэлсэн “...Гацуурт ХХК-ийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны тендер, зээлийн талыг авдаг, 230 тэрбум төгрөгний талыг авсан, авсан зээлээ төлөөгүй, 2 тэрбум төгрөгийн зээлээ төлөхгүй байгаа” гэсэн мэдээлэл нь илт худал, үндэслэлгүй бөгөөд өнөөдрийн байдлаар манай компани төр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, түүний дэргэдэх Хөдөө Аж Ахуйг Дэмжих Сан(ТЭДС), Малын Удсын Сангийн Үндэсний Төвал Хамгаалах Сан)-нд ямар ч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Гацуурт ХХК-аас ХХААХҮЯ-д зээлээ дуусгасан талаарх тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн бичиг
Гацуурт ХХК-аас ХААДС-д зээлээ дуусгасан талаарх тодорхойлолт гаргаж өгөхийг хүссэн бичиг

Ш.Энхийн-Од: Манай гэр бүл хэлэлцсэний дараа “NBA 2023 DRATF”-д нэр дэвших шийдвэрийг гаргасан. Миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох
Ш.Энхийн-Од: Манай гэр бүл хэлэлцсэний дараа “NBA 2023 DRATF”-д нэр дэвших шийдвэрийг гаргасан. Миний зорилго бол ойрын хугацаанд NBA-д тоглох
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.