ЭМЯ-наас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 316 хүний шинжилгээ хийгдсэн бөгөөд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 267 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 23 хүний сорьц, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 22 авто тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ тус тус багтаж байна.
Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Нэг нь ОХУ-ын Батлан хамгаалах сургуулийн 19 настай оюутан, 33 хоног эмчлэгдээд гарчээ. Нөгөөх нь 15 настай сурагч байна. Уг сурагчийн хувьд 31 хоног эмчлэгдээд гарч байна. Мөн коронавирусний халдвартай 3 жирэмсэн эмэгтэй, чихрийн шижин өвчний оноштой 1 хүн эмчилгээнд байна." гэлээ.