Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдашгүй байдлын дэд хорооны хурал 8 цаг үргэлжилж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр 09.00 цагт хуралдаж эхэлсэн. Дэд хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байгаа бөгөөд 12.00 цагийн үед түр завсарлаж, эргэн одоо хүртэл хуралдаж буй юм. Дэд хороо одоо Н.Наранбаатар гишүүний асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Ташрамд дурдахад, хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, туршлагатай гишүүдээс бүрддэг юм. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байна.

НЭМЭЛТ:

-Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэг. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан.

-Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүн яллагдагчаар татагдаад байна.

-Н.Наранбаатар гишүүний хувьд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах хэрэгт яллагдагчаар татагдсан.

Х.Ганхуяг: Хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж, хотхон дундуур явах туршилтыг зогсоолоо
Х.Ганхуяг: Хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж, хотхон дундуур явах туршилтыг зогсоолоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд