Нарны гүүрээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч байгаа тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад байсан.
Тодруулбал, "Нарны хороолол" болон "Алтай" хотхоны оршин суугчид эсэргүүцэж жагссанаар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг уг саналыг цуцлуулах санал гаргана гэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхон болон Нарны хорооллын оршин суугчдын автомашины хөдөлгөөнийг нэг чигийн урсгалд оруулан, хотхон дотор төв замын хөдөлгөөн явуулж байсан туршилт зогслоо. Оршин суугчдад эрсдэл учруулж байсан уг ажлыг иргэдийнхээ дэмжлэгтэйгээр шийдвэр гаргах хүмүүст хүргэж, зөв шийдвэр болгож чадлаа" хэмээжээ.
Ингэснээр хотхон дундуур явах туршилт зогсож, зөвхөн зүүн эргэх чиглэл үлджээ.