НПГ: Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж байгаа. Торгох ял оногдуулсан зүйл байхгүй

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Ц.Гансүлд "Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох нүүрсний хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт торгох ял оногдуулсан шийдвэр гараагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

Эргэн сануулахад, гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийнхан шалгаж буй.

НПГ: О.Мөнхжин нарын койны хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна 
НПГ: О.Мөнхжин нарын койны хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!