Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатарын талбайн урд тохижуулж буй усан оргилуурыг маргааш нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа билээ.

Уг ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм. Энэ талаар Нийслэлийн "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн О.Бат-Эрдэнээс тодруулахад "Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажил ерөнхийдөө өндөрлөж байна. Өнөөдөр цэвэрлэгээний ажлыг хийж байна. Маргааш буюу зургадугаар сарын 16-ны өдөр 20-22 цагийн үед албан ёсоор нээнэ" гэв.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 7200 м2 ногоон байгууламж хийгдэж буй бөгөөд 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд  үйлчлэх хоёр нийтийн бие засах газар, хүмүүсийн амарч суух зориулалттай зургаан ширхэг саравч, дөрвөн эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ гүйцэтгэсэн юм. 

Б.ЛХАГВАЦЭРЭН


"Ноён бондгор" энэ сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.