Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 46 секунд

Өнөөдөр болох зарим үйл явдлыг мэдээг хүргэж байна.

ДРАГОН ТӨВ

08:30 цагт: Автотээврийн үндэсний төвөөс "Номтой автобус" өдөрлөгийг зохион байгуулна. Утас: 90700002

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

10:00 цагт: Баянзүрх дүүргийн Засаг даргыг огцруулах талаар ИТХ-ын төлөөлөгч нараас мэдээлэл өгнө.

11:00 цагт: Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос “Монгол Улсын иргэн бүрт газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх" шаардлагыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэх талаар мэдээлнэ.

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: Япон Улс руу суралцах, ажиллах сонирхолтой иргэдэд мэдээлэл өгдөг "Жапан рюүкэн 2023" үзэсгэлэн болон япон хэлний уран илтгэлийн тэмцээний талаар Монголын япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос мэдээлэл өгнө.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

12:00 цагт: Монголын шатрын спортын тамирчид дэлхийд үнэлэгдэж, дээд хэмжээнд хөгжиж байгаа энэ цагт Монголын Шатрын Холбооны ерѳнхийлѳгч Э.Гурванбаатар, Шатрын Хүрээлэн тѳслийг санаачлагч Ж.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 350002

ТЕАТРЫН МУЗЕЙ

14:00 цагт: Ардын зураач, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Доржпалам агсаны "Уран бүтээлийн үзэсгэлэн", "Бидний бахархал-Театрын музей" номын нээлт болно.

“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: УИХ, Нийгмийн бодлогын байнгын хороо, Улаанбаатар хотын Худалдааны Танхим хамтран “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 91095757

ТЦА: Төрийн гурван өндөрлөгөөс бусад ямар ч сайд, дарга дур мэдэн зам татах эрхгүй байдаг
ТЦА: Төрийн гурван өндөрлөгөөс бусад ямар ч сайд, дарга дур мэдэн зам татах эрхгүй байдаг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.