Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЦА: Төрийн гурван өндөрлөгөөс бусад ямар ч сайд, дарга дур мэдэн зам татах эрхгүй байдаг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 55 секунд

Өчигдөр цахим орчинд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай холбоотой мэдээлэл цацагдсан. Тодруулбал, түүнийг цагдаагийнхан Өгөөмөр хэмээн нэрлэж, дотоод станцаараа "Өгөөмөр явж байна" гэхээр замыг нь татаж чөлөөлдөг гэсэн юм.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Төрийн гурван өндөрлөгт Төрийн тусгай хамгаалалтын хуульд заасны дагуу хамгаалалт, зохицуулалт хийх үүрэгтэй. Бусдаар ямарч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй байдаг" гэлээ.

Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хэзээ, хаана, аль замын урсгал, чиглэл нээгдээд нэг машин сүнгэнээд байгааг харсан юм бол. Адилхан түгжрээд л явдаг даа" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн зорилт нь төрийн тусгай хамгаалалт, түүний хамрах хүрээ, хамгаалалтыг хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон, өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалахад чиглэсэн мэргэжлийн болон бусад байгууллага, албан тушаалтны харилцан уялдаатай цогцолбор үйл ажиллагааг хэлнэ.

"Цувааны хамгаалалт" гэж хамгаалуулагчийг автотээврийн хэрэгслээр зорчих үед гадны халдлага, болзошгүй ослоос хамгаалах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр авто цувааны дотор зохиож байгаа хамгаалалтыг хэлдэг.

Энэ хуулиар Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн хамгаалалтын зэрэглэлийг тогтоосон байдаг:

Хуулийн 19 дүгээр зүйл.Цагдаагийн байгууллагын үүрэг

1.Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,5-д заасан,шаардлагатай тохиолдолд бусад хамгаалуулагчийг баяр ёслол, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, автотээврийн хэрэгслээр зорчих, орон нутагт байх үед хөтөч машин ажиллуулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хэв журмын хамгаалалт зохионо. гэж заасны дагуу болон

-Цагдаагийн албаны тухай хуулийн 12.1.6.төрийн тусгай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/101 дугаар тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын 2.16.1.”Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэн замын хөдөлгөөнд оролцоход замын хөдөлгөөнийг зохицуулна” гэсэн заалтын хүрээнд буюу тодруулж хэлбэл МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын даргыг тээврийн хэрэгслээр зорчих үед хамгаалалтыг зохион байгуулж замыг хөдөлгөөнийг түр хязгаарлах, зохицуулах арга хэмжээг авч ажилладаг.

Дээрхээс бусад тохиолдлоор буюу цахим орчинд тавигдсан нэр бүхий алба тушаалтныг шуурхай зорчуулах, замын хөдөлгөөнийг түр хязгаарлах, зохицуулах үйл ажиллагааг явуулдаггүй бөгөөд мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Мөн хуульд заасан бусад үндэслэл болох Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд хэмжээний зочны хамгаалалтын үед замын хөдөлгөөнийг түр хязгаарлах, зохицуулах үйл ажиллагааг явуулдаг.

ЗГ: Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна
ЗГ: Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.