Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална.

УЛААНБААТАР ХОТОД:  Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.

2020 оны 6 дугаар сарын 15-ны 8-20 цаг хүртэлх: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  19-24 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

 

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна
 
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв намаас тавьсан шаардлагыг СЕХ хэлэлцэж, хариу тайлбар өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц