Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд


Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн М.Билэгт, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.

Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсаны эцэст өнгөрөгч 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүссэн зөрчлийг шуурхай шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлсэн юм. Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны 3 үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

                                                                                                                                                                                                                                  Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам 

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.