Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд


Франц улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын төлөөлөл "Сэтгэлийн өргөл" аяны хүрээнд цуглуулсан 5,720 евро буюу 18.3 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өглөө. 

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны харилцааг улам өргөжүүлэх зорилго бүхий "Умардын монголчууд" ТББ нь шинэ коронавирусний цар тахал дэлхийн улс орнуудад тархаад буй энэ хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, олон монгол иргэнээ эмчлэн эдгээж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд сэтгэлийн дэм болохоор ийнхүү хандивын арга хэмжээг зохион байгуулсан юм. 

Хандивын мөнгийг шилэн байдлаар цуглуулж, Монгол руу шилжүүлэхэд Франц улс дахь ЭСЯ-ны хамт олон тусалсан юм. Тус ТББ-ын төлөөлөл болох Б.Алтангүл, Д.Ундрах нар ийнхүү ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Цуглуулсан хандиваар ХӨСҮТ-ийн захим шаардлагатай эмчилгээний өрөө, тасалгааг тохижуулна. Уг хандивыг санаачилсан болон хамтран ажилласан бүх хүмүүстээ ХӨСҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс талархаж байна" гэв. 

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

Баруун Виржиниа мужид анх удаа трансжендер нэр дэвшигч ялалт байгууллаа
Баруун Виржиниа мужид анх удаа трансжендер нэр дэвшигч ялалт байгууллаа
 
Говь-алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа
Говь-алтай аймгийн Жаргалан сум мал угаалгын тоног төхөөрөмж, автомашинаар бүрэн хангагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.