Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун Виржиниа мужид анх удаа трансжендер нэр дэвшигч ялалт байгууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 45 секунд


Розмарин Кетчум АНУ-ын Баруун Виржиниа муж дахь Уэллинг хотын зөвлөлийн суудалд нэр дэвшиж, ялалт байгуулсан анхны трансжендер эмэгтэй боллоо. 

Уэллинг хотдоо арав орчим жил амьдарч байгаа Розмарин Кетчум нь өнгөрсөн жил нэр дэвших гэж буйгаа албан ёсоор зарласан аж.

Тэрээр “Хотоо төлөөлөх боломж олдсонд маш их баяртай байна, энэхүү сонгууль нь  Баруун Виржиниад хүчтэй нөлөө үзүүлэхэд тус боллоо. Ингэснээр бид улс төрийн соёл, олон талт байдал болон төлөөллийг нэгтгэж чадах нь ээ. Сонгогдсон албан тушаалтны ажил бол нийгмийнхээ үнэт зүйлийг ажлыхаа үйл явцад тусгах явдал гэдэгт би итгэдэг учраас энэхүү албан тушаалд нэр дэвшсэн. Тиймээс би ажилдаа маш сэтгэл хангалуун байна” хэмээн CNN-д өгсөн ярилцлагандаа хэлжээ.

Кетчум нь Баруун Виржиниа мужийн Америкийн Иргэний Эрх Чөлөөний Холбооны удирдах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд Уэллинг хотын Хүний Эрхийн Комиссын гишүүн юм.Т эрээр мөн Сэтгэцийн өвчинтэй тэмцэх үндэсний холбоонд харьяалагддаг "Уэллинг арлын НАМИ" компанийн дэд захирал юм.

Түүний ялалтыг LGBTQ Ялалтын сан сайшааж, үйл явдлын дараа "ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ" хэмээн твиттер хуудсандаа нийтэлжээ. Кетчум бол нийт АНУ даяар нээлттэй сонгогдсон 27 албан тушаалтны нэг байх болно гэж LGBTQ Ялалтын сангаас мэдээлэв.

Эх сурвалж: CNN

А.СОДНОМДАРЖАА

ШУУД: МАН-ын удирдлагууд Ж.Эрдэнэбатыг саатуулсан асуудлаар байр сууриа илэрхийлж байна
ШУУД: МАН-ын удирдлагууд Ж.Эрдэнэбатыг саатуулсан асуудлаар байр сууриа илэрхийлж байна
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.