Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг УИХ-ын даргад иржээ

Огноо
Унших
1 минут 9 секунд

АТГ-аас нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлэхээр болсон билээ. Тэгвэл УЕП Б.Жаргалсайхан гадаад томилолтой байсан тул АТГ-аас хүсэлтээ хүргүүлээгүй бөгөөд Б.Жаргалсайхан прокурорыг ирсний дараагаар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар УЕП Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулсан гэх мэдээлэл байна.

Хуулийн дагуу Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ.

Г.Лхагвадорж

С.Чинзориг: Хураагдсан автомашинуудаас эхний ээлжинд 50 машиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан
С.Чинзориг: Хураагдсан автомашинуудаас эхний ээлжинд 50 машиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд