Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: 326 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд


Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийв. Бүгдэд нь халдвар илрээгүй.

Тодруулж хэлбэл, дөрвөн хүнээс тандалтын зорилгоор шинжилгээ авсан. ХӨСҮТ-д таван хүний шинжилгээ, ажиглалтад байгаа найман хүний шинжилгээ, Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 271 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. 

Нийт батлагдсан тохиолдол 197, үүнээс эдгэрсэн 95 хүн байна. Эмчлэгдэж байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Одоогор 146 хүн ХӨСҮТ-д тандалт, ажиглалтад байна.

Өнөө өглөө Энэтхэгээс ирсэн шашны сургуулийн суралцагч 229 ламхай нар болон Лаос улсаас ирсэн 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил үргэлжилж байна” гэв.

У.БИЛГҮҮН

Д.Нарангэрэл: Шүлсээр халдвар тархах тул тамхиа хувааж татахгүй байхыг анхааруулж байна
Д.Нарангэрэл: Шүлсээр халдвар тархах тул тамхиа хувааж татахгүй байхыг анхааруулж байна
 
“Хөдөө аж ахуйн салбарын биохамгаалал, хүнсний аюулгүй байдал, ногоон инноваци“ сургалт хийлээ
“Хөдөө аж ахуйн салбарын биохамгаалал, хүнсний аюулгүй байдал, ногоон инноваци“ сургалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.