Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Дарханы замд 90 мянган тонн цемент орсон ч цемент үйлдэврэгчдээс 126 мянган тонныг худалдаж авсан байна. Үлдсэн цементийг дамлаж зарсан гэх яриа сонстлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Чуулганаар "2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мөн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт"-ийн талаар хэлэлцэж байгаа ба энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням,

"УИХ-аас Дарханы замын бүтээн байгуулалтын хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байгаа. Өнгөрөгч зун Монгол Улс даяар цемент хомсдоод, Дарханы замын бүтээн байгуулалтад садаа болж байна, цементийн нийлүүлэлт тасалдсанаас болж барилгын үнэ өсөөд, цементээр хийгдэж буй бүх ажлууд гацаад, улсын төсвөөр хийгдэж байгаа барилга, бүтээн байгуулалтууд бүгд цементгүйгээс болж гацсан гэдэг асуудал үүссэн.

Гэтэл яг юу болсон бэ гэдгийг шалгахаар, Дарханы замд 90 мянган тонн цемент орсон. Дарханы зам нэрээр цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонн цемент авчихсан. Өөрөөр хэлбэл 36 мянган тонн цементийг Дарханы замын нэрээр авч, дамлаж зарсан уу эсвэл өөр тийш нь хийсэн үү. Ийм нөхцөл байдал үүссэн.

Засгийн газраас Дарханы замыг яаралтай дуусгах чиглэл өгөхөөр гарч ирсэн цементийг нь дамлаж зарсан яриа сонсогдоод байна. Үүнд Засгийн газар анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.

Д.Амарбаясгалан: ҮХЦ-ийн шийдвэрийг харгалзан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эсэхийг шийднэ
Д.Амарбаясгалан: ҮХЦ-ийн шийдвэрийг харгалзан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох эсэхийг шийднэ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.