Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Эрүүгийн хуулийг чангатгаснаар авлига буурахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Чуулганаар "2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан мөн Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт"-ийн талаар хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар, Х.Ганхуяг гишүүн асуулт асууж, үг хэллээ.

Тэрбээр, "Энэ жилийг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Авлигыг зөвхөн эрүүгийн хуулийг чангатгаснаар багасна гэж харахгүй байна. Асуудал нь том төрийн өмчит компаниуд, сангууд, өрсөлдөөнийг боомилсон хуулиуд байгаад байдаг. Асуудал үүсэхээр нүүрийг нь л сольдог.

Төр өөрөө асар их хэмжээний өмчтэй, төрийн оролцоо их байхаар авлига гараад байна. Хөрсөө цэвэрлэхгүй бол авлига буурахгүй байна. Байнгын хулгайч хайсан шинжтэй болох гээд байна. Цаашид экспортыг нэмэгдүүлэх зориулалт бүхий сангаас бусад сангуудыг багасгах боломжтой юу" гэв.

Ц.Даваасүрэн: 2800 гаруй айлын нүхэн жорлонгийн асуудал шийдэгдсэн
Ц.Даваасүрэн: 2800 гаруй айлын нүхэн жорлонгийн асуудал шийдэгдсэн
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.