Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нүхэн жорлонгийн асуудлаар асуулт асуухад үүнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах хариултыг өглөө.
Тодруулбал, "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал хийгдээд явж байгаа. 2023 онд 18 байршилд 57 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байна. Үүний хүрээнд 2800 гаруй айлын нүхэн жорлонгийн асуудал шийдэгдсэн байгаа.
Орон нутагт ч мөн инженерийн дэд бүтцийн ажлууд явагдаж байна. Мөн үүний хүрээнд гэр хорооллын айл, өрхүүдийн нүхэн жорлонгийн асуудал шийдэгдээд явж байна. Цаашид 18843 газар чөлөөлөлт хийх буюу энэ хэмжээний нүхэн жорлонгийн асуудал шийдэгдэнэ" хэмээв.