Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олон Улсын Залуучуудын Ногоон Наадам“ нэг жилээр хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 5 секунд


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 376 тогтоолоор “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны 9 сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас хугацаанд өөрчлөлт орлоо. 

Тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 12-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар тус наадмыг 2021 онд зохион байгуулахаар хойшлууллаа. Шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоолоор баталгаажуулжээ. 



"ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН НОГООН НААДАМ"-ЫН ТУХАЙ: 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд Юнескогийн дэмжлэгтэйгээр “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2021 онд Улаанбаатар хотод болно. Манай улсад анх удаа зохион байгуулах тус наадамд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно.

“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпийн тэмцээнүүд нэг дор болохоороо онцлог юм.

“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг угтаж манай улсад хөлбөмбөгийн талбай барьсан төдийгүй мөн усан бассейн, мөсөн өргөө зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна.

Ташрамд сонирхуулахад, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог юм.

Б.ЛХАГВАЦЭРЭН

www.ubn.mn

ЗАСГИЙН ГАЗАР: Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна
ЗАСГИЙН ГАЗАР: Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна
 
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Маргааш нийслэлд 3 хэмийн дулаан, ялимгүй хур тунадас орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.