Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малаа хариулж яваад сураггүй алга болсон хоёр малчин нас барсан байдалтай олджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат малчин Г /54 настай, эрэгтэй/ болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г /61 настай, эрэгтэй/ нар малаа хариулахаар гараад сураггүй алга болж улмаар нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн харьяат малчин Г-нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагт явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл тухайн өдрийн 19:42 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн гуравдугаар сарын 22-ны өдрийн 07:25 цагаас малчин Г /54 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:40 цагт гэрээс нь урд зүгт 4 км-ын зайтай тус сумын Урт багийн “Дарьхантын гол” гэдэг газраас тухайн малчны цогцсыг олж, ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн байна.

Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат малчин Г /61 настай, эрэгтэй/ нь гуравдугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулж яваад сураггүй болсон тул тус сумын мэргэжлийн ангиас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гуравдугаар сарын 22-ны өдрийн 10:21 цагт тухайн малчны цогцсыг олсон байна.

Б.Хурцын охин БЗС-аас Канадад суралцахаар 72 мянган ам.долларын зээл авч байжээ
Б.Хурцын охин БЗС-аас Канадад суралцахаар 72 мянган ам.долларын зээл авч байжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.