Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний үүргээ биелүүлсэн иргэнд талархал гардуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 8 секунд

Энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр тус аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөл бөмбөгийн талбай" орчимд олон цагаар гэрээсээ төөрч, олдохгүй байсан 2 настай хүүг Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багш М.Балжинням цагдаагийн байгууллагад олж хүлээлгэн өгсөн байдаг.

Тиймээс Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын удирдлага, хамт олны зүгээс "Хүүхдэд ээлтэй бүгдэд нээлттэй", Үндэсний өв уламжлалыг дээдлэгч, Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн багш М.Балжиннямд "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хуульд заасан иргэний үүргээ биелүүлж, бяцхан хүүг учирж болзошгүй аюул, эрсдлээс хамгаалсан хэмээн гүн талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь сайныг ерөөж, "Талархал"-ын хуудас, дурсгалын зүйл гардуулсан байна.

Амар тайван амьдралын төлөө хамтдаа

СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорин ажиллаж байна
Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорин ажиллаж байна
 
Ж.Чинбүрэн: АТГ дээр яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томилж байна. Ийм зүйл байж болох юм уу
Ж.Чинбүрэн: АТГ дээр яллагдагчаар татагдсан хүнийг ЭМДЕГ-ын даргаар томилж байна. Ийм зүйл байж болох юм уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.