Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Нарангэрэл: Гашуунсухайт боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнөөдөр ГЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Боомтын хөгжлийн хэлтсийн байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, ачааллын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гашуунсухайт боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил ирэх сарын 15-наас эхэлнэ. Жолоочгүй тээврийн хэрэгслийн гарц барихаар төлөвлөсөн. Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс 2022 оны 12 дугаар сард хүлээн авсан. Харин зорчигч тээврийн цогцолборыг ирэх тавдугаар сард хүлээн авч, ашиглалтад бүрэн оруулна.

Энэ боомтод ОХУ-аас олон зорчигч нэвтэрдэг гол боомт учраас хүчин чадал нь долоо дахин нэмэгдэнэ. Харин Сүхбаатар боомт одоо ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ боомтоор төмөр замаар бизнес хийж буй аж ахуйн нэгжүүдийн цаг хугацааг 30 хувиар багасгах судалгаа гарсан" гэлээ.

Л.Энх-Амгалан: Зуны хуваарьт шилжих нь бага насны хүүхдүүдийн биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг тул зөв шийдвэр гэж үзэхгүй байна
Л.Энх-Амгалан: Зуны хуваарьт шилжих нь бага насны хүүхдүүдийн биеийн байдалд сөргөөр нөлөөлдөг тул зөв шийдвэр гэж үзэхгүй байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ