Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хашааныхаа гадаа тоглож байгаад сураггүй алга болсон таван настай охиныг уулнаас эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Таван настай охин маань хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг ажиллагааг шуурхай зохион байгуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж ажиллаж, 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна.

Ш.Адьшаа: Нүүрс тээвэр, төмөр замтай холбоотой асуудлаарх сонсгол Хөгжлийн банк шиг явахгүй
Ш.Адьшаа: Нүүрс тээвэр, төмөр замтай холбоотой асуудлаарх сонсгол Хөгжлийн банк шиг явахгүй
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.