Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Годон гутал лизингээр зарна” хэмээн иргэдээс 28 сая төгрөг залилж, онлайн покер тогложээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цагдаагийн байгууллагаас фейсбүүк цахим сүлжээнд "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлж нийт 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай "Э" гэгч үйлдсэнийг илрүүлжээ.

Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлүүлж, цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна.

Тус этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд