Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наурызын баяр“-т зориулсан барилдаанд аварга П.Бүрэнтөгс түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Казах түмний "Наурызын баяр"-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ажнай” корпараци, “Гацуурт” ХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” СХ, “Шижир гоулд” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилчин спорт хороо, “Хово центр” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин О.Түмэн нар шалгарлаа.

Дунд шөвгийн наймд улсын гарди Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн, Д.Хүдэрбулга нар үлдэв.

Л.Энх-Амгалан: Охидын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье
Л.Энх-Амгалан: Охидын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.