Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ХБ-наас зээл аваад СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН компаниуд

Огноо
Унших
5 минут 23 секунд

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол гурван сар дамнан үргэлжиллээ. Өнгөрөгч долоо хоногт болсон сонсголын үеэр 2542 төсөл хөтөлбөрийн хүрээнд олгосон 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр арилжааны банкнуудын зүгээс өгсөн санхүүгийн тайлангаар сураггүй алга болсон зээлдэгч нарын мэдээллийг танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Тэгвэл эл зээлдэгч нарын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.

-Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслөөр 680 сая төгрөгийн зээл авсан таван зээлдэгч СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ-

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж ХБ Голомт банкаар дамжуулан 44 зээлдэгчид, 52.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 11 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа юм. Ингэхдээ 7 зээлдэгчийн үндсэн хөрөнгө буурсан, 22 зээлдэгчийн үндсэн хөрөнгийн үлдэгдэлд өөрчлөлт ороогүй, 8 зээлдэгч хөрөнгийн бүртгэлгүй байгаа бол 5 зээлдэгч "Сураггүй алга болсон" төлөвт бүртгэлтэй байна.

1. ТОМАГТ ЗГБХ компанид 2014 оны гуравдугаар сарын 5-нд 50 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Нийт санхүүжилтээс 25.3 сая төгрөгийг бэлнээр зарлагадаж, 23 сая төгрөгийг дотоод шилжүүлгээр шилжүүлжээ.

2. Зуун Дээж ХХК-д 2013 оны 11 сарын 18-нд 200 сая төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд нийт санхүүжилтээс 36.4 сая төгрөгийг бэлнээр зарлагадаж, 160 сая төгрөгийн дотоод шилжүүлэг хийжээ.

3. Их Богд шүтээн ХХК-д 2014 оны наймдугаар сарын 4-нд 150 сая төгрөгийг санхүүжилт олгосон байдаг. Эл компани нь зээлийн санхүүжилтээс 46.1 сая төгрөгийг бэлнээр зарлагадаж, 100 сая төгрөгийн дотоод шилжүүлэг хийжээ.

4. Ханна Ус хоршоод 2015 оны хоёрдугаар сарын 15-нд 30 сая төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байдаг. Үүнээс 24.5 сая төгрөгийг бэлнээр зарлагаджээ.

5. Хадагтай Фүүдс ХХК-д 2014 оны тавдугаар сарын 19-нд 250 сая төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон. Нийт санхүүжилтээс 59.4 сая төгрөгийг бэлнээр зарлагадаж, 54.2 сая төгрөгийн гадаад гуйвуулга хийсэн байна.

-Нийт 4.5 тэрбумын зээлийн дүнтэй гурван зээлдэгч "СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ"-

Ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулж 17 зээлдэгчид 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 318.5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй зөрчил үүссэн байна. Ингэхдээ 4 зээлдэгчийн үндсэн хөрөнгө буурсан, 2 зээлдэгчийн үндсэн хөрөнгийн үлдэгдэлд өөрчлөлт ороогүй байгаа дараах гурван зээлдэгчийн санхүүгийн тайлан нь "Сураггүй алга болсон" төлөвт бүртгэлтэй байна.

1. Хонгор Ноос Экспорт ХХК-д 2013 оны аравдугаар сарын 14-нд 3.8 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгосноос зээл, хүүгийн төлбөрт 1.8 тэрбум, 1.9 тэрбум төгрөгийн дотоод шилжүүлэг хийжээ.

2. Таван богд Инсулейшн компанид 2014 оны наймдугаар сарын 11-нд 632 сая төгрөгийн зээл олгосноос 625.7 сая төгрөгийн зээл, хүүгийн төлбөрт зарцуулжээ.

3. Алтан эгч дүүс ХХК-д 2014 оны наймдугаар сарын 27-нд 75 сая төгрөгийн зээлийн санхүүжилт олгосноос бүгдийг нь бэлнээр зарлагаджээ.

-Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 240 сая төгрөгийн зээл авсан 2 зээлдэгч сураггүй алга болж, 1 зээлдэгч ДАМПУУРЧЭЭ-

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсоноос энэ оны нэгдүгээр сарын 31-ний байдлаар 3 зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа юм. Ингэхдээ 13 төслийн зээлдэгчийн тайлант жилийн үндсэн хөрөнгө буурсан, 6 зээлдэгчийн үндсэн хөрөнгөд өөрчлөлт ороогүй бол хоёр зээлдэгч сураггүй алга болжээ. Мөн нэг зээлдэгч "хуулийн этгээд дампуурсан" бүртгэлтэй байна.

1. Түмний дунд ХХК-д 2014 оны гуравдугаар сарын 7-нд 90 сая төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Үүнээс 88 сая төгрөгийн дотоод шилжүүлэг хийжээ.

2. Понос ХХК-д 2014 оны дөрөвдүгээр сарын 24-нд 150 сая төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 147 сая төгрөгийн гадаад гуйвуулга хийжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.