19 настай охины цогцсыг аймгийн төвөөс 20 километрийн зайд газарт булсан байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнгөрсөн нэгдүгээр сард Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай эмэгтэй "М" сураггүй алга болоод байсан. Хоёр сар гаруй хугацаанд эрэн сурвалжилсаны эцэст М-ийн цогцсыг олсон байдаг. Тодруулбал, талийгаач охины цогцсыг аймгийн төвөөс 20 километрийн зайд газарт булсан байжээ. Хэргийг Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 38 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн байна.

Тиймээс А-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас амь хохирогчийн биед нас барсан шалтгаан, нөхцлийг тогтоохоор шинжээч эмчийг томилуулан ажиллаж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой“ ХК цахим арилжааг амжилттай зохион байгуулж, нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллароор борлууллаа
“Эрдэнэс Тавантолгой“ ХК цахим арилжааг амжилттай зохион байгуулж, нэг тонн нүүрсийг 182.1 ам.доллароор борлууллаа
 
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!