“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.03.17/ нүүрсний ээлжит цахим арилжааг зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаанд БНХАУ-ын "Xianjiade Energy resources International", “Shuangquan Energy", "Wangjin Energy" зэрэг гурван компани оролцож, нэг тонн нүүрсийг 178,6 ам.доллароос дуудаж 182,1 ам.доллароор арилжлаа.
Цахим арилжааны ялагчаар "Wangjin Energy" компани шалгарч 5 багц буюу 32 мянган тонн түүхий коксжих нүүрсийг хамгийн өндөр үнээр буюу нэг тонныг 182,1 ам.доллароор худалдан авсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!