Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕШ авах хуваарийг албан ёсоор батлаагүй гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд


Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой мэдээлэл хүргэлээ.

2020 онд коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим Facebook хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа юм. Тиймээс ЭЕШ өгөх хүн бүр албан ёсны www.eec.mn цахим хуудаснаас мэдээллээ хүлээн авахыг боловсролын үнэлгээний төвөөс зөвлөв. 

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл бичгийн шалгалтыг авахгүй.
  2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд оржээ. 

Н.Золзаяа

 

Б.Лхагвасүрэн: Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх АРГА ХЭРЭГСЛЭЭ АШИГЛАНА
Б.Лхагвасүрэн: Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх АРГА ХЭРЭГСЛЭЭ АШИГЛАНА
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.