Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Экспорт өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар буурлаа

Огноо
Унших
1 минут 18 секунд


Монгол Улс 2020 оны эхний 5 сард нийт 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.0 тэрбум америк доллар, үүнээс экспорт 2.0 тэрбум америк доллар, импорт 2.0 тэрбум америк доллар боллоо.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 (28.3%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 (38.5%) тэрбум америк доллароор, импорт 322.6 (13.9%) сая америк доллароор тус тус буурчээ.

Харин 2020 оны 5 дугаар сард экспорт 632.7 сая америк долларт, импорт 406.1 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 294.9 сая америк доллараар өсөж, импорт 18.7 сая америк доллараар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 5 сард 948.3 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 934.5 сая америк доллароор буурч, 13.9 сая америк долларын ашигтай байна.


Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай. 

Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.