Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Ц.Баатарсайханы Хөгжлийн банкнаас авсан 226 тэрбум төгрөгийн зээлийн ЗАДАРГАА

Огноо
Унших
4 минут 30 секунд

No description available.

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол ноолуурын салбарт олгосон зээлийн асуудлаар үргэлжилсэн. Сонирхолтой нь, сонсголын үеэр хамгийн их нэр дурдагдсан хүн бол “Таванбогд Групп“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан байлаа. Ингэхдээ түүний өөрийн болон хамаарал бүхий компаниуд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийтдээ 226 тэрбум 692 сая төгрөгийн зээл авсан буюу хамгийн олон удаа басхүү өндөр дүнтэй зээлдэгчийн нэг болж таарав. Тэгвэл өнгөрсөн хугацаанд түүний шууд болон арилжааны банкнаас шууд авсан зээлийн задаргаа мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

-ШУУД ЗЭЭЛ: Говь ХХК 2017-2020 он хүртэл жил дараалан нийт 149.77 тэрбум төгрөгийн зээл авчээ-

ХБ-наас Говь ХХК нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2017-2020 онуудад жил дараалан зээл авчээ. Тус компанийн эцсийн өмчлөгч нь "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон Савада Хидео нар юм.

Ингэхдээ дамжуулан олгосон зээлийн нийт санхүүжилтээс 17.6 тэрбум төгрөгөөр "Таванбогд Трейд" ХХК болон Таванбогд фүүдс ХХК-ийн зээлийн өрийн төлбөрийг төлсөн байна. Мөн 2015 онд 8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан боловч хадгаламжийн дансандаа байршуулж байжээ. Иймээс зээлийн санхүүжилтийг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн юм.

-ШУУД ЗЭЭЛ: Гоёо ХХК 30.36 тэрбум төгрөгийн зээл авчээ-

Гоёо ХХК нь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд ХБ-наас 30.36 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Эл компанийн 100 хувийн хувьцааг Говь ХХК эзэмшдэг. Харин Говь ХХК-ийн эцсийн өмчлөгч нь мөн л "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан юм. Гоёо ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунаа ажилладаг бөгөөд зээл 2019 онд хаагджээ.

-ДАМЖУУЛАН ЗЭЭЛ 1,2,3,4: Говь ХХК 2013-2017 онуудад нийт 17 тэрбум-

Эл компани нь ҮХААЯ-ны ноолуурын салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэл төслийн хүрээнд арилжааны банкаар 17 тэрбум төгрөгийн зээл авчээ. Говь ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ц.Баатарсайхан өөрөө ажилладаг бөгөөд нийт 2014, 2015, 2016, 2017 онуудад дөрвөн удаагийн олголт тус бүрээр 5 тэрбум, 2 тэрбум, 8 тэрбум, 3 тэрбум төгрөг буюу нийт 17 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр зээлджээ.

-ДАМЖУУЛАН ЗЭЭЛ 5,6: Говь ХХК 2013-2017 онуудад нийт 22.6 тэрбум-

Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 22.6 тэрбум төгрөгийн зээлийн нийт хоёр удаагийн санхүүжилтээр буюу 2015, 2016 онуудад авчээ. Ингэхдээ 2015 онд 10 тэрбум, 2016 онд 12.6 тэрбум төгрөгийг зээлсэн байдаг.

-ДАМЖУУЛАН ЗЭЭЛ 7: "Хаан палас" ХХК 2016 онд 729 сая төгрөг-

Хаан банкаар дамжуулан засвар үйлчилгээ болон хөрөнгө худалдан авах зориулалтаар 729 сая төгрөгийн зээлийг авчээ. Хаан банкны 60 хувийн хувьцаа эзэмшигч нь Говь ХХК-ийн хувьаа эзэмшигч Таванбогд Группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан юм. Шинжээчийн зүгээс эл зээлийг бүрэн бус гэж үзсэн байдаг.

-ДАМЖУУЛАН ЗЭЭЛ 8: "Дулаан гэр" ХХК 2015 онд 4 тэрбум төгрөг-

Эл компанийн захирлаар Б.Мөнхбат ажилладаг бөгөөд 100 хувийн хувьаа эзэмшигч нь Улаанбаатар гурил ХХК юм. Ингэхдээ төслийн санхүүжилтийн дийлэнхийг Таванбогд Трейд ХХК руу зээлийн гүйлгээ хаав утгаар шилжүүлсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Ийнхүү Ц.Баатарсайханы хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас 5 удаагийн шууд зээл болон 8 удаагийн дамжуулан зээлээр 226 тэрбум 692 сая төгрөгийн зээл авсан байна

МАРГААШ: Улаанбаатарт -4 хэм хүйтэн, цас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт -4 хэм хүйтэн, цас орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.