УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдахад хоёр долоо хоног үлдээд байна. Эдгээр өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд иргэд, сонгогчидтой хийх албан ёсны уулзалтууд болж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэг, Дамдины Цогтбаатар, Цэндийн Мөнх-Оргил нарын хамтаар Сүхбаатар дүүргийн иргэд сонгогчидтой уулзалт хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн талаар “Улс төр судлаач, улс төрийн шинжлэх ухааны доктор, олон сайхан ном бичсэн хүн. Эмэгтэйчүүдийн төлөөлөл, залуухан эрдэмтэн, судлаач хүн. Энэ парламентад эрдэмтдийн төлөөлөл хэрэгтэй, улс төрийн шинжлэх ухааныг судалдаг мэргэжлийн хүн хэрэгтэй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэнд хуульчид байхаас гадна мэргэжлийн хүмүүс байх ёстой. Ингэхдээ улс төрийг бүх шатанд нь судалсан, шинжилсэн жинхэнэ мэргэжлийн Ц.Мөнхцэцэг шиг хүн хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн төлөөлөл, эхчүүдийн төлөөлөл, бас залуу үеийн төлөөлөл болгож Цэрэнжамцын Мөнхцэцэгийгээ нэр дэвшүүлсэн” гэлээ.
Нэр дэвшигч Цэрэнжамцын Мөнхцэцэгийн тухайд ирэх дөрвөн жилд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийн багт гар бие, оролцохоор эрдэмтдийн төлөөллөөс уригдсаны хувьд хүчтэй, хурдтай гол тоглогч нь байх болно хэмээн онцлов.
Тэрбээр “Би Ерөнхий сайдын багт дөрвөн ажлыг хийхээр зориг шулуудан орж ирсэн. Нэгдүгээрт, шударга ёсны төлөөх тэмцэлд дуу хоолойгоо өргөж, нийгэм дэх баян хоосны ялгааг багасгаж, нийгмийн бүх салбарт хөрөнгө мөнгөний шударга бус хуваарилалтыг зогсоох, баян хоосны ялгаа гүнзгийрсэн энэ нийгэмд дундаж анги, бага орлоготой иргэдээ дэмжих Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн голлох зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагаа дайчлан ажиллах болно. Монголын нийгэмд баян хоосны асар их ялгаа явж байгаа.
Бид өнгөрсөн 30 жил Ерөнхий сайдын маань хэлснээр олигархиуд, бүлэглэлүүд засгийн эрхэнд гарч зөвхөн өөрт ашигтай эдийн засгийн, хөрөнгө оруулалтын, боловсролын бодлого тодорхойлж ирсэн. Одоо бид үүнийг зогсоох ёстой. Хүн амынхаа хөгжлийн төлөө, Монгол иргэн бүр баялагийнхаа хувь шимийг хүртдэг байхын төлөө би хүчээ өргөн зүтгэх болно.
Хоёрдугаарт, Би боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан хүний хувьд Монгол хүүхэд бүр чанартай, тэгш хүртээмжтэй, боловсролыг боловсролын байгууллагын аль ч шатанд олж авах боломжийн төлөө өөрийн чадах бүхнээ дайчлан ажиллах болно.
Гуравдугаарт, эмэгтэй хүн, гурван хүүхдийн ээж хүний хувьд Монгол хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах, дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшихийн төлөө, хүүхэд бүр эцэг эхээсээ өв тэгш Монгол уламжлал өвлөн авахын төлөө, Монгол эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөхийн хамт нийгэмд гялалзаж нийгэм дэх идэвхтэй хүч, гэрэл гэгээ болон ажиллахын төлөө хүчээ өргөн ажиллах болно.
Дөрөвдүгээрт, Миний бие өөрөө залуу үеийн төлөөлөл учраас Монгол залуусын төлөө, ирээдүйн хөгжлийн төлөө, залуу үеийнхээ эрх ашиг, тэдний гарааны бизнесийг дэмжин ажиллахын төлөө хүчээ нэгтгэн ажиллана. Та бүхэндээ хандаж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багийг хүчээ нэгтгэн дэмжихийг уриалж байна. Монгол Улс мандан бадраг” гэлээ.
Харин уулзалтад ирсэн Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчид нэр цэвэр, мэргэжлийн улс төр судлаач, залуу үеийн төлөөлөл болсон эрдэмтэн бүсгүйг төрд илгээсэнд талархаж буйгаа илэрхийлж байв.
Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн утааг бууруулсан Засгийн газрын 62 дугаар тогтоол, Салхитын мөнгөний ордыг төр мэдэлдээ эргүүлэн авч ашиг шимээр нь ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн, 200 гаруй сургуулийг шинээр ашиглалтад оруулсанаар гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болсон, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр 99 эмнэлэг шинээр ашиглалтад орсон гэх мэт ажлуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархалтай байгаа бөгөөд цаашид эдгээр ажлуудаа улам сайжруулан, ирээдүйд өөр олон ажил хийгээсэй хэмээн хүсэж, Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж байлаа.
Эх сурвалж: УИХ-ын 24-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Мөнхцэцэгийн сонгуулийн штаб