Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд ба боловсрол” сэдэвт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг СХД-т зохион байгуулагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/127 тоот захирамжийн хүрээнд 2023 оны гуравдугаар 03-ны өдрөөс эхлэн “Өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд ба боловсрол” сэдэвт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн арга хэмжээг ӨЭМТ-үүд бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Тодруулбал, Толгойт бүсийн ӨЭМТ-үүд Ерөнхий боловсролын 122, 123, 106, 107, 153 дугаар сургуулиудын 15-17 насны нийт 1790 хүүхдэд В, С вирус илрүүлгийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ хийж, шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан 23 хүүхдэд ЭХО шинжилгээ эмчийн үзлэг хийгээд байна.

Мөн Баянхошуу бүсийн ӨЭМТ-үүд 76, 124 дугаар сургуулиудын 15-17 насны нийт 802 хүүхдэд В, С вирус илрүүлгийн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ хийж шинжилгээгээр өөрчлөлттэй гарсан 30 хүүхдэд ЭХО шинжилгээ эмчийн үзлэг хийжээ. Цаашид харъяалах хороодын сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

ЦЕГ: Бод мал хулгайлж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна
ЦЕГ: Бод мал хулгайлж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлж, мөрдөн шалгаж байна
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.