Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал сайдын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Өнөөдөр хаврын чуулган 10 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы нээлтийн дараагаар үдээс хойш буюу 15:00 цагт Н.Учрал сайдын өргөн барьж батлуулсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх тов батлагджээ.

Эргэн сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 20-нд намрын чуулган хаахтай зэрэгцэн баталсан явдал нь олны шүүмжлэлийг дагуулаад амжсан юм.

Тэгвэл УИХ-аар батлагдсан бусад хуулиудын хамтаар дээрх хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр ЕТГ-т хүргүүлсэн бөгөөд хууль УИХ-д өргөн мэдүүлж, батлагдсанаасаа эхлээд л процессын алдаа гаргасан гэж үзсэн байдаг. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хуулиудтай танилцснаар шаардлагатай гэж үзвэл ажлын тав хоногт хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл дээрх хуулийг ЕТГ-т хүргүүлсэн хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд заасан хугацаанд халдсан орон зайг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан билээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан дээрх хуульд бvхэлд нь хориг тавьсан бол эхлээд Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийг хэлэлцэхээо болсон байна. Хууль зүйн байнгын хорооны санал дүнэлтийг үндэслэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эхэнд хэлэлцэхээр болоод байна. Хэрвээ чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж аваагүй тохиолдолд уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэх юм.

Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
 
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Монголбанкны эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.